МехТС-ийн багш, ажилчид “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ”-нд нэгдлээ
ganbii

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2018 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийг “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатайгаар зарласантай холбоотойгоор бүх нийтийн их цэвэрлэгээ мөн МехТС-ийн ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулсан багш, ажилчдын их цэвэрлэгээг үр дүнтэй зохион байгууллаа.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийт 130-иад багш, ажилчид өглөө 10.00 цагаас 16.00 цагийн хооронд сургуулийнхаа гадаа талбай, зогсоол, өрөө тасалгаа, лаборатор, анги танхимаа бүрэн цэвэрлэж, сургуулийн орчны 26 модыг хэлбэржүүлэн тайрч, нийт 4 машин  хог ачиж хаяв.

Их цэвэрлэгээнд идэвхтэй оролцож, цэвэр орчин бүрдүүлсэн хамт олондоо баярлалаа.