ШУТИС-ийн МехТС-ийн хамт олон чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 баталгаажуулалтын гэрчилгээ гардан авлаа
ganbii

ШУТИС-ийн МехТС-ийн үйл ажиллагаанд 2017 оны 02 сараас эхлэн туршилтын журмаар нэвтрүүлж эхэлсэн Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартын хэрэгжилтэнд баталгаажуулалт хийлгэх хүсэлт гаргасны дагуу баталгаажуулалтын аудит эрхэлдэг “Эс Эф Си Эс” ХХК-аас хийгдсэн I ба II шатны аудитын үр дүн, тус байгууллагын баталгаажуулалтын зөвлөлийн  2018 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн тогтоолоор тус сургуулийн Дээд боловсрол олгох, техник мэргэжлийн боловсрол олгох үйл ажиллагаанд хэрэгжүүлж байгаа Чанарын менежментийн тогтолцоо нь ISO 9001:2015 стандартын шаардлагыг хангасан тул баталгаажуулалтын гэрчилгээ гардуулав.

Гэрчилгээ гардуулах ёслолд ШУТИС-ийн Хяналт, шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү,  Маркетинг, олон нийттэй харилцах албаны дарга Х.Отгон-Эрдэнэ,  “Эс Эф Си Эс” ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга Н.Алгаа, гүйцэтгэх захирал Л.Тунгалаг, баталгаажуулалтын менежер Ц.Хишигжаргал, тэргүүлэх аудитор Ж.Дуламсүрэн, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, Чанарын менежментийн зөвлөлийн гишүүд, бусад албаны хүмүүс,  сургуулийн хамт олон оролцлоо.

 

Инженер технологийн дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд ШУТИС-ийн МехТС-ийн хамт олон 2011 оноос эхлэн профессор багш нарын ЭШ, судалгааны ажлыг дэмжих, үр дүнг дээшлүүлэх үүднээс Үр дүнд суурилсан менежментийн системийг туршилтаар нэвтрүүлж,  2014 оноос Инженерийн боловсролыг дээшлүүлэх олон улсын CDIO санаачилгын хүрээнд сургалтын шинэ арга технологийг амжилттай туршин нэвтрүүлж байгаа бөгөөд сургалтын хөтөлбөр, орчинг сайжруулах, чанарын зорилтуудыг хангах, байгууллагын соёлыг хэвшүүлэхэд сургуулийн нийт хамт олон,  салбар, тэнхимийн түвшинд чанарыг тасралтгүй үнэлж, сайжруулах менежментийн тогтолцоог хөгжүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү үйл явдал нь манай улсын хувьд Инженер технологийн чиглэлээр Дээд болон мэргэжлийн боловсролын үйлчилгээндээ Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэгч анхны сургууль болж байгаа бөгөөд цаашид уламжилж ирсэн туршлага, нөөц бололцоондоо тулгуурлан боловсролын үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулж, олон улсын стандартын шаардлагад нийцуүүлэн сургалтын үйл ажиллагаагаа чанартай явуулж, ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд, бусад их, дээд сургуулиудтай сайн туршлагаа хуваалцан, улмаар нэвтрүүлэх бодит боломж нээгдэж байна.

 

 

Видео мэдээ