Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
ganbii

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан 9 дүгээр сарын 29-нд МехТС-д ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт сууж буй ахмадуудаа хүлээн авлаа. Тус арга хэмжээнд МехТС-ийн дэд захирал Ж.Хашбат оролцлоо.

МехТС-ийн дэд захирал Ж.Хашбат тус баярын хурлыг нээн үг хэлж, МехТС-ийн өнөөгийн байдал болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. МехТС-ийн Ахмадын зөвлөл. ахмад багш Ц.Гантөмөрт "Багшийн гавъя" цол тэмдэг, Ж.Лхамсүрэнд "Ахмад зүтгэлтэн" цол тэмдэг, н.Бира, Д.Цэндхүү нарт "Үйлчилгээний тэргүүний ажилтан" тэмдэгээр шагнав.

 

Хүрэлцэн ирсэн ахмад багш, ажиллагчиддаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.