ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулиас ХУД-ийн Прокурорын газар болон ХУД-ийн Эрүүл мэндийн төвтэй хамтран 2018-2019 оны хичээлийн жилд тус сургуульд шинээр элсэгч оюутнууддаа зориулсан гэмт хэрэг, хорт зуршилаас урьдчилан сэргийлэх сургалтыг 2018.10.03-ны өдрийн 14:30 цагаас зохион байгуулан явууллаа.
Тус сургалтад ХУД-ийн Прокурорын газрын Хяналтын прокурор Б.Гүнсэл, Б.Баярхүү, ХУД-ийн Эрүүл мэндийн төвийн сэтгэл зүйч, эмч Б.Ариунцацрал нар оролцож “Тамхины хор хөнөөл”, “Хар тамхи, мансууруулах бодис, түүний хор уршиг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвээр оюутнуудад дэлгэрэнгүй танилцуулга хийв. Сургалтад МехТС-д шинээр элсэгч 160 гаруй оюутан хамрагдсан бөгөөд мөн тус сургуулийн дэд захирал Ж.Хашбат, эмч Ч.Ундрал, Оюутны зөвлөлийн дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцож оюутнуудад мэдээлэл өглөө.
МехТС-ийн Сургалтын алба
МОНГОЛ ИНЖЕНЕР - 2024 нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдлаа
“ЭРДМИЙН ШУВУУ” ЦОМЫН ТӨЛӨӨХ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН САЛБАРЫН XXI БАГА ХУРАЛД ТЭЭВРИЙН САЛБАРЫН ОЮУТНУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
МехТС-ийн оюутны Эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө
Мөрөөдөл” номын клубын оюутнууд сайн үйлсийн хандивын аянд нэгдлээ
“Шинжидай металл” ХХКомпани нь өөрийн нэрэмжит тэтгэлэг гардуулж гэрээ хийлээ.