Механик, тээврийн сургууль ISO 9001 гэрчилгээндээ олон улсын IAF MLA тэмдэг хэрэглэх эрхтэй боллоо
ganbii

Монгол улсын Итгэмжлэлийн байгууллага 2018 оны 10-р сарын 14-ний өдрөөс бүтээгдэхүүний болон менежментийн тогтолцооны (ISO 9001, ISO 14001, ISO 22000) баталгаажуулалтын чиглэлээр IAF MLA-д нэгдсэн тухай гэрчилгээг 2018 оны 10-р сарын 22-31 хооронд Сингапур улсад зохион байгуулагдсан Олон улсын Итгэмжлэлийн форумын Ерөнхий чуулган дээр Стандарт хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр тэргүүтэй төлөөлөгчид гардан авсан нь Монгол улсын Итгэмжлэлийн байгууллагын MNAS тэмдэг бүхий итгэмжлэлтэй “Эс Эф Си Эс” ХХК-ний олгож байгаа гэрчилгээ олон улсад хүлээн зөвшөөрөгдөх нөхцөл бүрдэж, гэрчилгээндээ IAF MLA тэмдэг тавих эрхтэй болжээ.

Ийнхүү Эс Эф Си Эс ХХК-ний олгож байгаа ISO 9001, ISO 14001, ISO 22000 гэрчилгээн дээр IAF MLA тэмдгийг хэрэглэх боломжтой болсон нь ISO 9001:2015 гэрчилгээтэй манай сургуулийн хувьд баяртай үйл явдал болж байгаа билээ.