Хөтөлбөрийн нэр: МЕХАНИК ИНЖЕНЕР
Хөтөлбөрийн индекс: 071501
ЭЕШ өгөх хичээлүүд: I бүлэг - Математик, Физик

Хөтөлбөрийн мэргэших чиглэл:
- Үйлдвэрэлийн механикжуулалт
- Өргөх тээвэрлэх ажлын механикжуулалт
- Замын байгуулалтын механикжуулалт
- Барилгын үйлдвэрлэлийн механикжуулалт
- Барилгын материалын үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмж ашиглалт

Хөтөлбөрөөр олгох мэдлэг: Механик инженер хөтөлбөрөөр оюутны эзэмших техникийн онолын мэдлэг, хувь хүний ур чадвар, харилцааны ур чадвар мөн уул уурхайн үйлдвэр, хөнгөн үйлдвэр, хүнсний үйлдвэр, барилгын материалын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн-үйлдвэрлэл, үйлчилгээний машин, тоног төхөөрөмж, техник болон програм хангамж зохион бүтээх ур чадвар,техникийн онолын мэдлэг олгох сургалт нь суурь шинжлэх ухааны мэдлэг, инженерийн суурь мэдлэг, инженерийн мэргэжлийн мэдлэг олгоход төвлөрнө.
Хувь хүний чадварыг бий болгох сургалт нь оюутан бүрийн танин мэдэхүй болон сэтгэхүйг хөгжүүлэхэд тухайлбал машин тоног төхөөрөмжийг зайнаас болон компьютероор удирдах, техник технологийн учир шалтгааныг олох, асуудал шийдэх, туршилт явуулах, мэдлэг бүтээх, системчлэн бодох, бүтээлчээр сэтгэх, шүүмжлэлтэй хандах, мэргэжлээрээ биеэ авч явах ёс зүй, хувь хүний төлөвшлийг хөгжүүлэхэд төвлөрнө.

Хөтөлбөрөөр эзэмших ур чадвар: Иргэний ба үйлдвэрлэлийн, инженерийн байгууламжийн угсралт, суурилуулалт, засал чимэглэлийн ажлын ба уул уурхайн олборлох, тээвэрлэх, боловсруулах, баяжуулах, технологийн дамжлагын болон төмөр зам, зам гүүрийн байгууламжийн машин, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар, техникийн үйлчилгээ, оношлолын асуудлыг иж бүрэн шийдвэрлэх, зохион бүтээлт үйлдвэрлэлийг удирдах чадвартай инженер, барилгын материалын үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмж мэргэжлээр суралцагчид төрөл бүрийн барилгын материал дуу болон дулаан тусгаарлах материалын, бетон, төмөр бетоны, царууц болон керамик тоосго, хавтанцар, блок, ханын материал, шилний үйлдвэрийн машин, тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, засвар үйлчилгээ, оношлол, зохион бүтээлт үйлдвэрлэлийг удирдах чадвартай инженер техникийн ажилтан болж бэлтгэгдэнэ.

Хөтөлбөрөөр суралцаж төгсөөд ажиллах ажлын байр: Оюу толгой, Вагнер Ази, Hero equipment, МАК, МCS групп, Эрдэс таван толгой, Моннис, ИНЕГ, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, Монголын төмөр зам, Дархан төмөрлөг, Хөтлийн цемент шохойн үйлдвэр, Аймгуудын автозам засвар ашиглалтын нэгдлүүд, Замын компаниуд, Барилгын компаниуд, Багануур, Адуунчулуу, Дулааны Цахилгаан Станц 3. 4 ТӨХК, Хот болон нийслэлийн тохижилт үйлчилгээний компаниуд, Таван богд, Эрдэнэт дрийлинг зэрэгмашин тоног төхөөрөмж бүхий аж ахуй, үйлдвэрийн газарт засварын механик, механик инженер, ерөнхий инженер;
МАК ХК-ний Хийт бетоны үйлдвэр, Цементийн үйлдвэр, Сайншандын цементийн үйлдвэр, Хөтөлийн Цемент Шохойн үйлдвэр, Төмөр бетон дэрний үйлдвэр, Бетон Арматур ХК, Суурь ХК, Багануур ХК, Адуунчулуу ХК, Дулааны Цахилгаан Станц 3. 4, Оюу толгойн Баяжуулалтын үйлдвэр, Хишиг арвин ХХК, Таван толгой, Монгол Базальт ХК, Гранд Байшин ХХК, Мөнхийн гал ХХК-ний цементийн үйлдвэр, Монцемент ХК, Цонх Хаалга, Хөнгөн бетон, Төмөр бетон, Тоосгоны үйлдвэр, дуу, дулаан тусгаарлах материалын үйлдвэрийн газарт засварын механик, механик инженер, ерөнхий инженер;
Барилга, зам, уул уурхай, хүнд болон хөнгөн аж үйлдвлэлийн салбар, чиглэлийн төрийн байгуулагад төрийн албан хаагч;
Дээрх чиглэлээр эрдэм шинжилгээ, судлагааны байгууллагад судлаач, эрдэм шинжилгээний ажилтан, их дээд сургуулиудад багшлах боломжтой.

Гадны болон дотоодын их дээд сургуульд үргэлжүүлэн суралцах боломж: ШУТИС-ын МехТС-ийн магистр докторын сургалтанд хамрагдах боломжтой. • ОХУ Улаан Үдийн Технологийн их сургуулийн Метал судлалын факультет
• ОХУ-ын Эрхүүгийн ХАА-н Академи
• БНСУ Чан воны их сургууль
• Kён Хи их сургууль /Биомеханикийн лаборатори/
• БНСУ KAIST (Korea Advanced institute of Science Technology)
• KOIKA байгууллага
• Япон
• Жайка байгууллага
• Нагаока технологийн их сургууль
• Жайка байгууллага

ЗАРЛАЛ

Англи хэлний олимпиадын удирдамж

2018-10-31 22:44:54


Төгсөгч оюутан танд: Хөдөлмөрийн зах зээл дээр өөрийгөө хэрхэн борлуулах вэ?

2018-10-29 19:06:34


БНСУ-ын Чүнбүг Үндэсний их сургуульд суралцах “Оюутан солилцооны хөтөлбөр” зарлаж байна

2018-10-29 19:04:06


1000-инженер нээлттэй илтгэл

2018-10-26 17:12:13


Эрдэм шинжилгээний хурлын зар

2018-10-24 13:02:46


Японы Китакюүшү их сургуулийн профессор багш Хитоюүки Мияакэ ШУТИС-ийн оюутнуудад “Тогтвортой хөгжлийн[...]

2018-10-22 18:09:00


Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхий Сайдын нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

2018-10-22 17:51:39


ШУТИС-ийн төгсөх курсийн оюутнуудад зориулсан сургалт явагдана

2018-10-19 14:33:16


Нийтийн тээврийн цахим төлбөрийн картын нэмэлт захиалах, сунгах

2018-10-17 17:24:47


“ТОЁОТО-ШУТИС” СУРГАЛТЫН САНГИЙН ТЭТГЭЛЭГИЙН БҮРТГЭЛИЙН ХУГАЦААГ СУНГАЛАА

2018-10-16 21:52:46


Бусад зарлал