Механик, тээврийн сургуульд бэлтгэгддэг бакалаврын хөтөлбөр, мэргэжил

Мэргэжлийн индекс

Хөтөлбөрийн нэр

(1.5-2 жил суралцсаны дараа мэргэжил сонгон үргэлжлүүлэн суралцана)

Мэргэжлийн нэр

071402

Үйлдвэрлэлийн автоматжуулалт

Машины электрон систем

Механик системийн загварчлал

Хөнгөн үйлдвэрлэлийн автоматжуулалт

 

 

071501

 

Механик инженер

Үйлдвэрлэлийн автоматжуулалт

Хөнгөн үйлдвэрлэлийн автоматжуулалт

Механик инженер

/хамтарсан/

Японы их дээд сургуультай хамтарсан механик инженер 2+2 хөтөлбөр

071502

Метал боловсруулах технологи

Машин үйлдвэрлэлийн технологи

071503

Метал судлал, технологи

Метал судлал, технологи

071601

Авто инженер

 (өдөр болон эчнээ)

Автомашин ашиглалт, авто аж ахуй

Дотоод шаталтын хөдөлгүүр

071602

Нисэх техникийн механик

Нисэх техникийн механик

Авианик

041305

Логистик менежмент

Логистик менежмент

041302

Менежмент

/хамтарсан/

Тээврийн менежмент

 

“ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АВТОМАТЖУУЛАЛТ” ХӨТӨЛБӨР /071402/

“Үйлдвэрлэлийн автоматжуулалт” хөтөлбөрөөр элсэгч нь дараах гурван чиглэлийн мэргэжлийг сонгон суралцана. 

“Машины электрон систем” мэргэжлийн танилцуулга:

“Машины электрон систем” мэргэжлээр төгсөгч нь механикийн ба электроникийн онолын үндэс, автомат хяналт, удирдлагын систем бүхий машин механикм, тоног төхөөрөмжийн ажиллагаа, бүтцийн мэдлэг эзэмшиж тэдгээрийн оношлол, засвар үйлчилгээ, тохируулгын ажлыг гардан гйүцэтгэх, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагад тоног төхөөрөмжийн ашиглалт засвар, найдвартай ажиллагааг хариуцан ажиллах, бие даан тооцоо, судалгаа хийх чадвартай мэргэжилтэн болж бэлтгэгдэнэ.

“Үйлдвэрлэлийн автоматжуулалт” мэргэжлийн танилцуулга:

“Үйлдвэрлэлийн автоматжуулалт” мэргэжлээр төгсөгч нь хөнгөн, хүнс, хүнд үйлдвэрүүдэд тоног төхөөрөмжийн ашиглалт засвар, найдвартай ажиллагааг хариуцсан бие даан тооцоо судалгаа хийх чадвартай мэргэжлийн инженерийг бэлтгэж, хүнсний үйлдвэр, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагад тоног төхөөрөмжийн ашиглалт засвар, найдвартай ажиллагааг хариуцан ажиллах, бие даан тооцоо, судалгаа хийх чадвартай мэргэжилтэн болж бэлтгэгдэнэ.

“МЕХАНИК ИНЖЕНЕР” ХӨТӨЛБӨР /071501/

“Механик инженер” хөтөлбөрөөр “”Үйлдвэрлэлийн механикжуулалт”, “Барилгын материалын үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмжийн ашиглалт” гэсэн хоёр чиглэлийн мэргэжлээр сургалт явуулна.

“Үйлдвэрлэлийн механикжуулалт” мэргэжлийн танилцуулга: Үйлдвэрлэлийн механикжуулалт мэргэжлээр төгсөгч нь барилгын үйлдвэрлэлийн, замын байгуулалтын ажлын өргөх тээвэрлэх, ачиж буулгах ажлын механикжуулалт, автоматжуулалт гэсэн мэргэжлүүдээр мэргэшин суралцах бололцоотой. Иргэний 6а үйлдвэрлэлийн, инженерийн барилга, байгууламжийн угсралт, суурилуулалт, засал чимэглэлийн ажлын болон төмөр зам, замын гүүрийн байгууламжийн машин, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар, техник үйлчилгээ, оношлолын асуудлыг иж бүрэн гүйцэтгэх, зохион байгуулах чадвартай инженер, техникийн ажилтан болж бэлтгэнэ.

“Барилгын материалын үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмжийн ашиглалт” Мэргэжлийн танилцуулга: “Барилгын материалын үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмжийн ашиглалт”мэргэжлээр төгсөгч нь төрөл бүрийн барилгын материал дуу болон дулаан тусгаарлах материалын, бетон, төмөр бетоны, царууц болон керамик тоосго, хавтанцар, блок, ханын материал, шилний үйлдвэрийн машин, тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, засвар үйлчилгээ, оношлол, зохион бүтээлт үйлдвэрлэлийг удирдах чадвартай инженер техникийн ажилтан болж бэлтгэгдэнэ.

МЕХАНИК ИНЖЕНЕР /хамтарсан/ ХӨТӨЛБӨР /071501/

Инженерийн технологийн дээд боловсролыг хөгжүүлэх MJEED төслийн хүрээнд Японы их дээд сургуулийн консорциумын сургуулиудтай Механик инженер мэргэжлээр 2+2 хамтарсан бакалаврын хөтөлбөр бөгөөд эхний хоёр жилд механик инженерийн суурь мэдлэг болон япон хэлний мэдлэгийг ШУТИС-д эзэмшсний дараа японы их дээд сургуульд хоёр жил суралцаж хоёр сургуулийн бакалаврын диплом авна.

МАШИН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ ХӨТӨЛБӨР /071502/

“Машин үйлдвэрлэлийн технологи” мэргэжлийн танилцуулга: Машин үйлдвэрлэлийн технологи инженер төгсөгч нь эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу Монгол улсын Метал боловсруулалт, машин үйлдвэрлэл, засварын газруудад эд ангийн механик боловсруулалтын технологи, цутгуур, даралтаар боловсруулах, ширээлтийн технологийг боловсруулж, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, үйлдвэрлэлийн процессыг хянан удирдах, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах талаар төсөл боловсруулалх, хэрэгжүүлэх, ажилчдыг мэргэжлийн удирдлагаар хангах, удирдан зохион байгуулах ажилтан болж бэлтгэнэ.

“МЕТАЛ СУДЛАЛ ТЕХНОЛОГИ” ХӨТӨЛБӨР /071503/

“Метал судлал технологи” мэргэжлийн танилцуулга: Металлурги ба метал боловсруулах үйлдвэрлэлийн салбарт металжуулах, металыг даралтаар, цутгуур, ширээлт, гагнуур, илчийн аргаар боловсруулах технологиудыг зохиох, мөн металын судалгаа, судалгаа шинжилгээ хийн судлаач, зохион байгуулагч, технологич инженер зэрэг ажлын байран дээр ажиллана.

“АВТО ИНЖЕНЕР” ХӨТӨЛБӨР (өдөр болон эчнээ) /071601/

Авто инженер хөтөлбөрөөр өдөр болон эчнээ хэлбэрээр бакалаврын шатны сургалтыг “Автомашин ашиглалт, авто аж ахуй”,       мэргэжлээр явуулна. “Автоинженер” хөтөлбөрийн элсэгчид нь 4-4.5 жил суралцах бөгөөд эхний хоёр жилд механик инженерийн суурь мэдлэгийг эзэмшсэний дараа  “Автомашин ашиглалт, авто аж ахуй”, “Дотоод шаталтын хөдөлгүүр” мэргэжлийг сонгон суралцах болно.

“Автомашин ашиглалт, авто аж ахуй” мэргэжлийн танилцуулга:

“Автомашин ашиглалт, авто аж ахуй” мэргэжил эзэмшигч нь автомашины засвар, үйлчилгээний технологи, техникийн үйлчилгээ, засварын тоног төхөөрөмжийн ашиглалт болон замын хөдөлгөөний зохион байгуулалтын талаарх мэдлэг, чадвар, дадлыг олон улсын жишигт хүргэж эзэмшүүлнэ.

“Автомашин ашиглалт, авто аж ахуй” мэргэжлээр төгсөгчид нь улс орны бүхий л салбарт ашиглагдаж байгаа авто тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээг зохион байгуулж гүйцэтгэхээс гадна автомашины ашиглалтыг сайжруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах зэрэг автотээврийн салбарын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, зохион бүтээх болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхээр бэлтгэгдэнэ.

“Дотоод шаталтын хөдөлгүүр” мэргэжлийн танилцуулга:

“Дотоод шаталтын хөдөлгүүр” мэргэжил эзэмшигч нь  автомашин, хүнд машин механизм, суурин тоног төхөөрөмж зэрэгт ашиглагддаг мотор буюу дотоод шаталтын хөдөлгүүрийн бүтэц ажиллагаа, хийц, ашиглалт, засварын талаар онол болон практикийн мэдлэгтэй болно.

Дотоод шаталтын хөдөлгүүрийн ашиглалт, техникийн үйлчилгээ, оношлогоо, засварын ажлыг гардан гүйцэтгэх, удирдан зохион байгуулах, засварын тоног төхөөрөмжүүдийг ашиглах ур чадвартай болно.

Автоинженер хөтөлбөрөөр төгсөгч нь: Уул уурхайн хүнд даацын машин, механизм болон автомашины диллер компаны борлуулалт тэдгээрийн техник үйлчилгээ, автомашины засвар үйлчилгээний газар, уул уурхайн компаны машин механизм, техник хэрэгслийн ашиглалт, засвар үйлчилгээ, Автотээврийн байгууллагуудад ашиглалт тээвэр үйлчилгээ засвар хариуцсан мэргэжлийн тээвэр зохицуулагч, хөдөлгөөн зохион байгуулалт хариуцсан байгууллагад ажиллах боломжтой.

“НИСЭХ ТЕХНИКИЙН МЕХАНИК” ХӨТӨЛБӨР /071602/

Нисэх техникийн механи хөтөлбөрөөр “Нисэх техникийн механик”, “Авионик” гэсэн хоёр чиглэлийн мэргэжлээрсургалт сургалт явуулна.

“Нисэх техникийн механик” мэргэжлийн танилцуулга: Агаарын хөлгийн бүтэц, зохион байгуулалт, техникийн үйлчилгээний засвар, технологийн шинэчлэлд ашиглагддаг тоног төхөөрөмжүүдийн талаар Олон улсын нисэхийн сургалтын шаардлагын төвшинд мэдлэг эзэмшинэ. Нисэх техник, ашиглалтын инженерээр бэлтгэгдсэн төгсөгчид иргэний нисэхийн агаарын тээврийн компаниуд, цэргийн нисэхийн анги нэгтгэлүүдэд мэргэжлээрээ ажиллах боломжтойгоос гадна нисэх буудлууд дахь нисэх техникийн засвар, ашиглалт үйлчилгээний албыг удирдан зохион байгуулах, зохион бүтээх товчоо болон нисгэгчгүй нисэх аппарат ашигласан өндөр технологийн компаниудад онгоц-хөдөлгүүрийн инженерээр ажиллах боломжтой.

“Авионик” мэргэжлийн танилцуулга: Агаарын хөлгийн /онгоц, нисдэг тэрэг, нисгэгчгүй нисэх комплекс г.м/ цахилгаан хангамжийн, тусгай хэрэглэлийн, электрон дисплей системийн, автомат удирдлагын, инерциал навигацийн системүүдийн онолын суурь мэдлэгийг Олон улсын нисэхий сургалтын байгууллагын төвшинд эзэмшиж агаарын хөлгийн авионикийн тоног төхөөрөмжийн засвар, техникийн үйлчилгээг технологи, зааварчилгааны дагуу хийж гүйцэтгэх, төлөвлөх, удирдан зохион байгуулах чадвартай нисэх техникийн цахилгаан болон электрон системийн инженер болж бэлтгэгдэнэ.

“ЛОГИСТИК МЕНЕЖМЕНТ” ХӨТӨЛБӨР /041305/

“Логистик менежмент” мэргэжлийн танилцуулга: Үйлдвэрлэлийн технологийн эхний шатнаас эцсийн хэрэглэгч хүртэлх материал, санхүү, хүний нөөц болон мэдээллийн урсгалыг төлөвлөх, зохион байгуулах, оновчлох, хянах чадвартай гадаад  хэлний өргөн мэдлэгтэй, бизнесийн хэрэглээний программ хангамжийг бүрэн эзэмшсэн мэргэжилтэн болж бэлтгэгдэнэ. Уг мэргэжлээр төгсөгч нь:  Үйлдвэрийн газруудад нөөцийн болологистик менежер, худалдааны байгууллагуудад худалдан авалт, тээвэр логистикийн менежер, терминал агуулах, логистик төвүүдэд агуулахын үйл ажиллагааг удирдах менежер, тээвэр зуучийн компанид удирдах ажилтан, менежер, тээврийн байгууллагуудад зорчигч ба ачаа тээвэрлэлт хариуцсан мэргэжилтэн, бөөний болон жижиглэнгийн худалдаанд хангамжийн менежер, түгээлтийн менежерээр ажиллах боломжтой.

МЕНЕЖМЕНТ /хамтарсан/ ХӨТӨЛБӨР /041302/

“Тээврийн менежмент” мэргэжлийн танилцуулга: Авто, агаар, төмөр замын ачаа болон зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чадвартай, тээврийн санхүү, эдийн засаг, менежмент болон гадаад хэлний өргөн мэдлэгтэй бизнесийн хэрэглээний програм хангамжийг бүрэн эзэмшсэн мэргэжилтэн болж бэлтгэгдэнэ. Уг мэргэжлээр төгсөгч нь: Олон улсын тээвэр зуучийн компанид удирдах ажилтан, менежер, тээврийн салбарын төрийн байгууллагуудад удирдах ажилтан, менежер, иргэний нисэхийн компаниудад менежер, нийтийн тээврийн байгууллагадудирдах ажилтан, авто тээврийн байгууллагад менежер, салбарын чиглэлийн сургуулиудад мэргэжлийн багшаар ажиллах боломжтой.

ЗАРЛАЛ

БНСУ-ын Чусон их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт

2018-05-22 15:49:25


"Оюу толгой” компани 2018 оны шинэ төгсөгч хөтөлбөрөө зарлалаа

2018-05-21 11:07:16


“ГАЦУУРТ” ХХК НЬ ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

2018-05-14 15:29:52


"HACK UB: BETA ENTREPRENEUR" стартапийн сургалт, уралдаанд оролцохыг урьж байна

2018-05-08 09:33:37


Оюутнууддаа "ОЮУ ТОЛГОЙ" ХХК-д зуны дадлагаа хийхийг урьж байна.

2018-05-04 17:34:10


ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль, Япон улсын Нийгата технологийн их сургуультай хамтран хэрэгжүүлж[...]

2018-05-04 16:26:53


Оюуны өмч бүтээгч-судлаач нарын анхааралд

2018-04-27 12:26:44


Оюутан солилцооны хөтөлбөр зарлаж байна

2018-04-24 13:45:23


Фулбрайтын Оюутны хөтөлбөртөө өргөдөл хүлээн авч эхэллээ.

2018-04-24 13:42:07


МОНГОЛ ИНЖЕНЕР 2018 нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр

2018-04-19 10:40:02


Бусад зарлал