Механик, мехатроникийн салбар

Салбарын эрхлэгч Д.Ганбат. Дэд профессор доктор (Ph.D). Монгол Улсын Зөвлөх инженер. 1995 онд ШУТИС-ийн “Авто машин, авто аж ахуй” мэргэжлээр төгссөн. Механик инженер мэргэжилтэй. 2009 онд ШУТИС-д боловсролын докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. Тус сургуульд 21 дахь жилдээ багшилж байна.

 

Зөвлөх профессор Ш.Бямбаа. Профессор, шинжлэх ухааны доктор (Sс.D). Монгол Улсын Зөвлөх инженер. ШУА-ийн бага чуулганы гишүүн. 1971 онд ЗХУ-ын Ленинград хотын Цэргийн ар талын тээврийн академийг автомашины инженер механик, Ленинград хотын Цэргийн ар тал тээврийн академийн аспирантур тус тус төгсөж, 1996 онд тус академид техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Тус сургуульд 17 дахь жилдээ багшилж байна.

Профессор Х.Буяннэмэх. профессор, доктор (Ph.D). 1978 онд ЗХУ-ын Владимир хотын ПДС-ийг автомат электроник, телемеханик мэргэжлээр дүүргэсэн. ШУТИС-д мэргэжилтэн албаны дарга, 2007-2008 онд сургалтын проректорын алба, 2008 оноос эрдэм шинжилгээ технологийн проректороор тус тус ажиллаж байсан. Тус сургуульд 1983 оноос хойш ажиллаж байна.

Профессор Д.Дэлэг доктор (Ph.D). Монгол Улсын Зөвлөх инженер. 1970 онд ОХУ-ын ПДС-ийг “Барилга замын машин төхөөрөмжийн механик инженер” мэргэжлээр төгссөн. 1975 онд ОХУ-ын Харьков хотын Авто Замын Дээд сургуульд докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. 1998 онд Патент судлаач мэргэжлийг эзэмшсэн. ШУА-ийн Техник, Технологийн Бага Чуулганы гишүүн, БХБЯ-ны механикжуулалтын мэргэжлийн зөвлөлийн гишүүн, ШУТИС-д 1970 оноос ажиллаж байна.

Дэд профессор Ү.Цэрмаа доктор (Ph.D). Монгол Улсын Зөвлөх инженер. 1976 онд МУИС-ийн харъяа Политехникийн Дээд Сургуулийг “Хөнгөн үйлдвэрийн механик инженер”, 1995 онд Төрийн Захиргаа Удирдлагын Хөгжлийн Институтыг “Бизнесийн удирдлагын менежер” мэргэжлээр тус тус төгссөн. МУТИС-д 2000 онд боловсролын докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. 2010 онд ШУТИС-ийн дэд профессор цол хүртсэн. Олон Улсын Трибологчидын холбооны гишүүн, ОМҮЭХ-ны нарийн бичгийн дарга. ШУТИС-д 20 дахь жилдээ ажиллаж байна.

Дэд профессор Б.Сэрвүүд. доктор (Ph.D). Монгол Улсын Зөвлөх инженер. 1978 онд Булорусийн Минск хотын ПДС-ийг Дотоод шаталтат хөдөлгүүр мэргэжлээр төгссөн. 1988-1991 онд ОХУ-ын Москва хотын Барилга инженерийн дээд сургуульд аспирантурт суралцаж докторын зэрэг хамгаалсан. Алтан гадас, хөдөлмөрийн гавьяаны одонгоор шагнагдсан. ШУТИС-МИС-д багш, эрхлэгчээр ажиллаж байсан. 1996-2014 онуудад Төмөр замын дээд сургуулийн захиралаар ажилласан. Их дээд сургуульд 38 жил багшилж байна.

Дэд профессор Г.Нарангэрэл. Доктор (Ph.D). Монгол Улсын Зөвлөх инженер. 1990 онд Политехникийн Дээд Сургуулийг “Барилгын материал, хийц эдлэлийн үйлдвэрлэлийн механик төхөөрөмжийн механик инженер” мэргэжлээр төгссөн. 1997 онд МУТИС-д магистрын зэрэг, 2000 онд Докторын (Ph.D) зэрэг тус тус хамгаалсан. 2002 онд ШУТИС-ийн дэд профессор цол хүртсэн. БХБЯ-ны механикжуулалтын болон барилгын материалын технологийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн, СХЗҮТ-ийн техникийн хорооны гишүүн. Барилгын зөвлөх үйлчилгээний үндэсний төвийн удирдах зөвлөлийн гишүүн, ӨТМТҮХ-ний удирдах зөвлөлийн гишүүн. ШУТИС-д 26 дэх жилдээ ажиллаж байна.

Дэд профессор, Б.Баярсайхан. Доктор (Ph.D). Монгол Улсын Зөвлөх инженер. 1995 онд ШУТИС-ийн “Авто машин, авто аж ахуй” мэргэжлээр төгссөн. Механик инженер мэргэжилтэй. 2005 онд ШУТИС-д боловсролын докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. Тус сургуульд 12 дахь жилдээ багшилж байна.

Дэд профессор Э.Наранбаатар. Доктор. Монгол Улсын Зөвлөх инженер. 2004 онд ШУТИС-ийн МИС төгссөн. Механик инженер мэргэжилтэй. 2008 онд БНСУ-д Улсаны Их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 2014 онд БНСУ-д Улсаны Их сургуульд докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. Тус сургуульд 13 дахь жилдээ ажиллаж байна.

Ахлах багш Ц.Баярсайхан. Доктор (Ph.D). Монгол Улсын Зөвлөх инженер. 1996 онд ТИС-ийн ЭХИС-ийг төгссөн. Цахилгааны инженер мэргэжилтэй. 1999 онд ШУТИС-ийн ЭХИС-д магистрын зэрэг хамгаалсан. 2013 онд ШУТИС-МИС-д боловсролын докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. Тус сургуульд 14 дэх жилдээ багшилж байна.

Ахлах багш Х. Чулуунбаатар. Докторант. Монгол Улсын Зөвлөх инженер. 1984 онд ОХУ-ын Тюмены Аж Үйлдвэрийн Дээд Сургуулийг “Барилга замын машины төхөөрөмжийн механик инженер” мэргэжлээр төгссөн. 1989 онд Патент судлаач мэргэжлийг эзэмшсэн. 1996 онд магистрын зэрэг хамгаалсан. Одоо МИС-ийн МСҮТ-ийн захирлаар ажиллаж байна. Тус сургуульд 32 дахь жилдээ багшилж байна.

Ахлах багш Д.Батсүх. Докторант. Монгол Улсын Зөвлөх инженер. 1996 онд ТИС-ийг “Барилга замын машины төхөөрөмжийн механик инженер” мэргэжлээр төгссөн. 1997 онд ШУТИС-д магистрын зэрэг хамгаалсан. ЗТБХБЯ-ны механикжуулалтын мэргэжлийн зөвлөлийн гишүүн, Механикжуулалт төвийн захирал, Тус сургуульд 20 дахь жилдээ багшилж байна.

Ахлах багш O.Болор. Магистр. 1997 онд Боловсролын Их сургуулийг төгссөн. Багш мэргэжилтэй. 1999 онд ШУТИС-ийн КТМС-д магистрын зэрэг хамгаалсан. Тус сургуульд 9 дахь жилдээ багшилж байна.

Багш Я.Рэнчинванжил. Доктор (Ph.D). Мэргэшсэн инженер. 2002 онд ШУТИС-ийг “Өргөн тээвэрлэх, барилга замын машин төхөөрөмжийн инженер механикч” мэргэжлээр төгссөн. 2003 онд ШУТИС-ийн магистрантур төгссөн. 2006 оноос ШУТИС-д багшилж байгаад 2008-2012 онд Солонгос улсын Конкук-гийн Техникийн Их Сургуулийн докторантурт суралцаж ирсэн. Тус сургуульд 10 дахь жилдээ багшилж байна.

Багш Г.Ганбаатар. Докторант. 2001 онд ШУТИС-ийг “Зам, барилгын үйлдвэрлэлийн автоматжуулалт, механикжуулалтын инженер” мэргэжлээр төгссөн. 2003 онд ШУТИС-д магистрын зэрэг хамгаалсан. Өргөх тээвэрлэх холбооны гишүүн. Тус сургуульд 9 дахь жилдээ багшилж байна.

Багш С.Янжинлхам. Магистр. Монгол Улсын Зөвлөх инженер. 1991 онд ТИС-ийн “Барилгын материал хийц эдлэлийн үйлдвэрлэлийн механик төхөөрөмжийн механик инженер” мэргэжлээр төгссөн 1995 онд МУТИС-д магистрын зэрэг хамгаалсан. МУТИС-д 1991-1994 онд багш, 2008 оноос ШУТИС, МИС-д хамтын ажиллагаа, мэргэжил дээшлүүлэх сургалт хариуцсан мэргэжилтэн, багшаар ажилласан. Тус сургуульд сургалтын мэргэжилтэн, багшаар 9 дэх жилдээ ажиллаж байна.

Багш Н.Хаш-Очир. Магистр. 2008 онд ШУТИС-ийг “Үйлдвэрлэлийн механикжуулалт” мэргэжлээр төгссөн. 2009 онд ШУТИС-д Механик инженерийн магистрын зэрэг хамгаалсан. Өргөх тээвэрлэх холбооны гишүүн. БНСУ-д Улсаны Их сургуульд докторантурт суралцаж байна.

Багш О. Эрдэнэ-Очир. Магистр. 2007 онд ШУТИС-ийг “Өргөх тээвэрлэх, барилга замын машин төхөөрөмж” мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. 2009 онд ШУТИС-д Механик инженерийн магистрын зэрэг хамгаалсан. БНСУ-д Улсаны Их сургуульд докторантурт суралцаж байна.

Багш Ж.Давааням. Магистр. 2005 онд ШУТИС-МИС-ийг Машины электрон систем мэргэжлээр төгссөн. 2010 онд МИС-д магистрын зэрэг хамгаалсан. Тус сургуульд 7 дахь жилдээ багшилж байна.

Багш Н.Энхтунгалаг.Магистр. 2008 онд ШУТИС-ҮТДС-ийг Хөнгөн үйлдвэрлэлийн автоматжуулалтаар бакалаврын зэрэгтэй төгссөн. 2010 онд ШУТИС-ҮТДС-д магистрын зэрэг хамгаалсан. Тус сургуульд 2 дахь жилдээ ажиллаж байна.

Багш Л.Батцэрэн. Магистр. 2003 онд ШУТИС-МИС –ийг “Үйлдвэрлэлийн механикжуулалт” мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. 2005 онд ШУТИС-д Механик инженерийн магистрын зэрэг хамгаалсан. Тус сургуульд 2 дахь жилдээ ажиллаж байна.

Дадлагажигч багш Б.Дондогжамц. Магистр. 2013 онд ШУТИС-МИС-ийг Машины электрон систем мэргэжлээр төгссөн. 2015 онд ШУТИС-МехТС-д магистрын зэрэг хамгаалсан. Тус сургуульд 1 дэх жилдээ ажиллаж байна.

Салбарын эрхлэгчийн туслах Э.Ариунтуяа. 2012 онд ШУТИС-ҮТДС-ийг Хэвлэлийн үйлдвэрлэлийн технологи мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Тус сургуульд 4 дэх жилдээ ажиллаж байна.

Сургалтын мастер Д. Баярмаа. 2005 онд ШУТИС - ийг “Барилгын материал үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн ашиглалт” мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. 2006 онд ШУТИС-д Механик инженерийн магистрын зэрэг хамгаалсан. Тус сургуульд гэрээт багш, сургалтын мастераар 4 дэх жилдээ ажиллаж байна.

Сургалтын мастер Э.Уранбаяр. 2013 онд ШУТИС-МИС-ийг Үйлдвэрлэлийн механикжуулалт мэргэжлээр төгссөн. 2015 онд ШУТИС-МехТС-д магистрын зэрэг хамгаалсан. Тус сургуульд 5 дахь жилдээ ажиллаж байна.

Хичээлийн туслах ажлтан Д.Ундармаа. 2012 онд Орхин их сургуулийг Орчуулагч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Тус сургуульд 2 дахь жилдээ ажиллаж байна.

ЗАРЛАЛ

IAESTE-ийн шугамаар гадаадад мэргэжлээрээ дадлага хийх сонирхолтой оюутнуудад

2018-02-21 12:22:41


Япон улсын Тохоку их сургуулийн Оюутан солилцооны хөтөлбөрт сургалтын төлбөрөөсөө чөлөөлөгдөн суралцахыг[...]

2018-01-18 20:40:17


Багш, ажилтан, оюутнуудын анхааралд

2017-12-07 10:57:44


“Инновацийг баялаг болгох нь” Гарааны бизнесийн сургалт болно.

2017-12-06 10:46:03


“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн арга хэмжээнд урьж байна.

2017-11-22 11:16:39


БНСУ-ын Ханъяан Их Сургуулийн зочид төлөөлөгчид ШУТИС-д ажиллана

2017-11-20 15:29:39


Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг

2017-11-14 19:23:32


Металлург, Машин үйлдвэрлэл, Метал боловсруулалтын салбарын мэргэжилтэнд мэргэшсэн инженерийн зэрэг олгох[...]

2017-10-30 09:45:57


Мицубиши корпарацийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

2017-10-24 14:03:40


Мэргэшсэн болон зөвлөх инженерийн сургалтанд урьж байна

2017-10-23 10:45:17


Бусад зарлал