1962 онд МУИС-ийн бүрэлдэхүүнд Инженерийн факультет байгуулагдаж, авто инженер механикийн мэргэжлээр анхны оюутан элсүүлснээр сургуулийнхаа үүсэл хөгжлийн гарааг эхэлсэн гэж үздэг юм.

Механик, тээврийн сургууль нь сургалт эрдэм шинжилгээний 3 салбар, нэг тэнхим, эрдэм шинжилгээний 3 төвтэйгээр сургалт судалгааны ажил эрхэлж, 100 гаруй профессор, багш, эрдэм шинжилгээний ажилтан, багш, 50 орчим сургалтын болон үйлчилгээний ажилтан, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 28 багш, ажилтан ажиллаж байна.
Сургуулийн багшлах бүрэлдэхүүний 40 гаруй хувь нь эрдмийн зэрэг цолтой бөгөөд бакалавр, магистр, докторын шаталсан түвшинд 12 мэргэжлээр 1800 гаруй оюутан, МСҮТ-д 600 оюутан суралцаж байна.

Манай сургуулийг төгссөн үе үеийн төгсөгчид өөрсдийн мэргэжлийн салбартаа үр бүтээлтэй ажиллаж, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсаар яваа бөгөөд тэдний дундаас нэр цуутай олон эрдэмтэн мэргэд, хөдөлмөрийн алдар гавьяатнууд төрөн гарсан нь манай хамт олны зүй ёсны бахархал юм.

Манай сургууль байгуулагдсан цагаасаа хойш өнөөг хүртэл механик, тээврийн чиглэлээр үндэсний чадварлаг мэргэжилтэн бэлтгэн гаргах зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд Монгол улсдаа техникийн шинжлэх ухааны сургалт, судалгааны ажлаараа тэргүүлэгч эрдэм оюуны томоохон төв болтлоо өргөжин тэлж байна.

Дэлхийн улс орнууд эрдэм мэдлэг, оюуны нөөц, мэдлэгийн эдийн засаг дахь оролцоо, хариуцлагаараа өрсөлдөн даяарчлагдаж байгаа орчин цагт манай сургууль энэхүү чиг хандлагыг харгалзан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанарын менежментийн тогтолцооны ISO-9001:2015 стандартын шаардлагад нийцүүлэн сургалтанд үр дүнг чухалчилсан идэвхитэй сургалтын арга (CDIO)-ыг нэвтрүүлэн хэрэгжүүлж байна.

Та бүхний Эрдмийн цагаан буян тань дэлгэрч, бүтээлч үйлс тань арвижих болтугай.

ИНЖЕНЕРИЙН ХЭТ ЦАХИВААС ХӨГЖЛИЙН ГАЛ БАДАРМУЙ


Механик, тээврийн сургуулийн захирал
док (Ph.D), дэд проф
Д.Цолмонбаатар

ЗАРЛАЛ

БНСУ-ын Чусон их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт

2018-05-22 15:49:25


"Оюу толгой” компани 2018 оны шинэ төгсөгч хөтөлбөрөө зарлалаа

2018-05-21 11:07:16


“ГАЦУУРТ” ХХК НЬ ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

2018-05-14 15:29:52


"HACK UB: BETA ENTREPRENEUR" стартапийн сургалт, уралдаанд оролцохыг урьж байна

2018-05-08 09:33:37


Оюутнууддаа "ОЮУ ТОЛГОЙ" ХХК-д зуны дадлагаа хийхийг урьж байна.

2018-05-04 17:34:10


ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль, Япон улсын Нийгата технологийн их сургуультай хамтран хэрэгжүүлж[...]

2018-05-04 16:26:53


Оюуны өмч бүтээгч-судлаач нарын анхааралд

2018-04-27 12:26:44


Оюутан солилцооны хөтөлбөр зарлаж байна

2018-04-24 13:45:23


Фулбрайтын Оюутны хөтөлбөртөө өргөдөл хүлээн авч эхэллээ.

2018-04-24 13:42:07


МОНГОЛ ИНЖЕНЕР 2018 нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр

2018-04-19 10:40:02


Бусад зарлал