Машин үйлдвэрлэлийн салбар

Тус салбар нь “Машин үйлдвэрлэлийн технологи”, “Метал судлал, технологи” мэргэжлээр тус тус бакалавр, магистр, докторын сургалт явуулж байна.

Салбарын эрхлэгч О.Галаа - доктор (Ph.D). 1991 онд ШУТИС-ийг Авто машин, авто аж ахуй мэргэжлээр төгссөн. ШУТИС-д 1999 онд магистр, 2014 онд докторын (Ph.D) зэрэг тус тус хамгаалсан. Тус сургуульд 25 жил ажиллаж байна.

Салбарын профессор Д.Лханаг – профессор, доктор (Ph.D). Барилга замын машин, төхөөрөмжийн механикч инженер мэргэжилтэй. 1989 онд ОХУ-ын Ленинград хотын Барилга инженерийн дээд сургуулийн аспирантур төгсөж, докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. Сургалт, эрдэм шинжилгээний байгууллагад 39 жил ажилласнаас тус сургуульд 17 дахь жилдээ ажиллаж байна.

 

Салбарын профессор Ч.Батхүрэл – профессор, доктор (Ph.D). 1971 онд ОХУ-ын Свердловск хотын ПДС-ийн Даралтын боловсруулалтын инженер мэргэжлээр, 1977 онд Марксизм – Ленинзмийн оройн их сургуулийг түүх философич мэргэжлээр тус тус төгссөн. 1988 онд ОХУ-ын Свердловск хотын ПДС-ийн аспирантур төгсөж, 2000 онд ШУТИС-д боловсролын докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. Тус сургуульд 45 жил (Ph.D) багшлаж байна.

Салбарын профессор М.Дэлгэрмаа - дэд профессор, доктор (Ph.D). Металлургич инженер мэргэжилтэй. 1996 онд Дархан ТИС, 1999 онд ШУТИС-ийн магистрын зэрэг, 2004 онд ШУТИС-д боловсролын докторын (Ph.D) зэрэг тус тус хамгаалсан. Тус сургуульд 19 жил ажиллаж байна.

Салбарын профессор, Ректорын зөвлөх Л.Оросоо - доктор (Ph.D). Машин үйлдвэрлэлийн технологи мэргэжилтэй. 2003 онд ТИС-ийг Машин үйлдвэрлэлийн технологич, 2006 онд боловсролын докторын (Ph.D) зэрэг тус тус хамгаалсан. Тус сургуульд 3 дахь жилдээ ажиллаж байна.

Ахлах багш Ц.Мөнхтуяа - доктор (Ph.D). 1988 онд Герман улсын Фрайберг хотын Уул уурхайн академийг “Цутгуурын технологич” мэргэжлээр бакалавр, 1999 онд ШУТИС-ийн магистрын зэрэг, 2011 онд доктор (Ph.D) – зэрэг тус тус хамгаалсан. Тус сургуульд 17 жил ажиллаж байна.

Ахлах багш Ц.Оюунцэцэг – Докторант. 1993 онд ШУТИС, 1998 онд ШУТИС-ийн магистрын зэрэг хамглаалсан. Машин үйлдвэрлэлийн технологич, инженер мэргэжилтэй. Тус сургуульд 23 дахь жилдээ ажиллаж байна.

Ахлах багш Г.Оюунбат – Докторант. 1996 онд Дархан, ТИС-ийг Машин үйлдвэрлэлийн технологи мэргэжлээр төгссөн. 1999 онд Магистрын зэрэг хамгаалсан. Тус сургуульд 20 жил ажиллаж байна.

Багш З.Баатар – Магистр. 2007 онд ШУТИС-ийг Метал боловсруулалт, засварын үйлдвэрлэл, 2008 онд Машин үйлдвэрлэлийн технологи мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. Тус сургуульд 10 дахь жилдээ ажиллаж байна.

Багш Л.Тэлмэнбаяр – Докторант. ШУТИС-ийг 2011 онд Метал судлал, технологи мэргэжлээр бакалавр, 2012 онд Метал судлал, технологи мэргэжлээр магистр, 2013 онд докторантурт элсэн суралцаж байна. Тус сургуульд 6 дахь жилдээ ажиллаж байна.

Багш Х.Гэрэлмаа – Докторант. 2012 онд Дархан, ТИС-ийг 2012 онд Төмөрлөгийн үйлдвэрэлэлийн технологи мэргэжлээр, 2013 онд Дархан, ТИС-ийг Төмөрлөгийн үйлдвэрлэлийн технологи мэргэжлээр магистр, 2014 онд докторантурт элсэн суралцаж байна. Тус сургуульд 4 дэх жилдээ ажиллаж байна.

Дадлагажигч багш Б.Жавхлан –Докторант. ШУТИС, МИС-ийг 2001 онд Метал боловсруулалт, засварын үйлдвэрлэл мэргэжлээр төгсөж, 2002 онд Механик инженерийн магистрын зэрэг хамгаалсан. 2006 онд докторантурт элсэн суралцаж байна. Тус сургуульд 9 дэх жилдээ багшлаж байна.

Дадлагажигч багш Т.Ганбаатар –Магистр. ШУТИС, МИС-ийг 2012 онд Машин үйлдвэрлэлийн технологи мэргэжлээр, 2014 онд Машин үйлдвэрлэлийн технологи мэрргжлээр магистрийн зэрэг хамгаалсан. Тус сургуульд 5 дахь жилдээ ажиллаж байна.

Дадлагажигч багш С.Батбаатар –Магистр. ШУТИС, МИС – ийг 2010 онд Машин үйлдвэрлэлийн технологи мэргэжлээр, 2012 онд Машин үйлдвэрлэлийн технологи мэргэжлээр магисрын зэрэг хамгаалсан. Тус сургуульд 6 дахь жилдээ ажиллаж байна.

Салбарын эрхлэгчийн туслах Г.Энхтуул – Магистр. 2004 онд ХААИС, Инженерийн сургуулийг Инженер багш мэргэжлээр, 2007 онд ШУТИС-ийг Тээврийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Тус сургуульд 5 дахь жилдээ ажиллаж байна.

Сургалтын мастер Ц.Дэмбэрэл – Магистр. ШУТИС, МИС-ийг 2011 онд Метал судлал, технологи мэргэжлээр төгссөн. 2012 онд Метал судлал, технологи мэргэжлээр магстрын зэрэг хамгаалсан. Тус сургуульд 6 дахь жилдээ ажиллаж байна.

Сургалтын мастер У.Ёндон – Магистр. 2007 онд ШУТИС, МИС-ийг Машин үйлдвэрлэлийн технологи мэргэжлээр төгссөн. 2014 онд Механик, тээврийн сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Тус сургуульд 5 дахь жилдээ ажиллаж байна.

ЗАРЛАЛ

IAESTE-ийн шугамаар гадаадад мэргэжлээрээ дадлага хийх сонирхолтой оюутнуудад

2018-02-21 12:22:41


Япон улсын Тохоку их сургуулийн Оюутан солилцооны хөтөлбөрт сургалтын төлбөрөөсөө чөлөөлөгдөн суралцахыг[...]

2018-01-18 20:40:17


Багш, ажилтан, оюутнуудын анхааралд

2017-12-07 10:57:44


“Инновацийг баялаг болгох нь” Гарааны бизнесийн сургалт болно.

2017-12-06 10:46:03


“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн арга хэмжээнд урьж байна.

2017-11-22 11:16:39


БНСУ-ын Ханъяан Их Сургуулийн зочид төлөөлөгчид ШУТИС-д ажиллана

2017-11-20 15:29:39


Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг

2017-11-14 19:23:32


Металлург, Машин үйлдвэрлэл, Метал боловсруулалтын салбарын мэргэжилтэнд мэргэшсэн инженерийн зэрэг олгох[...]

2017-10-30 09:45:57


Мицубиши корпарацийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

2017-10-24 14:03:40


Мэргэшсэн болон зөвлөх инженерийн сургалтанд урьж байна

2017-10-23 10:45:17


Бусад зарлал