Номын сан

Манай номын сан нь 420 хүний суудал бүхий 2 уншлагын танхим, 32700 гаруй номын фондтой ба жилд дунджаар 2000 гаруй багш, оюутан сурагчдад үйлчилдэг. Номын сангийн фондын номын 49,70% монгол хэл дээр , 33.87% нь орос хэл дээр, 16.52% нь англи хэл дээр эзэлдэг. Номын санд багш нарын боловсруулсан тухайн хичээлийн семинар, лабораторийн ажлын удирдамж, заавруудтай танилцаж болохоос гадна ерөнхий мэдлэгийн болон техникийн холбогдолтой ном, сурах бичиг, гарын авлага, сонин сэтгүүлээр фондоо тогтмол баяжуулан үйл ажиллагаа явуулдаг. Одоогийн байдлаар тус номын сан нь орон тооны 4 номын санчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Ц.Чанцал. Ахлах номын санч. Номын санч мэргэжлээр 1987 онд төгссөн. Тус сургуульд 10 дахь жилдээ ажиллаж байна.Хариуцдаг ажлууд:

- ШУТИС МехТС-ийн нийт профессор багш, ажилтан, суралцагчдад төрөлжсөн номын фонд болон уншлагын танхимаар ном товхимол, хэвлэлийн бүтээгдэхүүнээр түргэн шуурхай үйлчилж мэдээллээр хангах
- Салбар, тэнхимтэй хамтран ажиллан, эрэлт хэрэгцээтэй номын судалгааг гарган фонд бүрдүүлэлтэнд санал оруулах
- Номын сангийн үйлчилгээний талаар болон ном товхимол, бусад мэдээллийн эх сурвалжийг хэрхэн ашиглах талаар үйлчлүүлэгчдэд арга зүй зөвлөгөө өгөх
- Шинээр хүлээн авсан мэдээллийн санг цаг бүрт нь электрон болон цаасан каталогт оруулж, нийтэд мэдээлж байх
- Профессор багш нарын захиалгаар цөөн хувьтай ном, сурах бичиг, гарын авлагыг богино хугацаанд чанарын өндөр түвшинд хувилан олшруулж, электрон хэлбэрт оруулах
- Номын сангийн вэб сайтад электрон сэтгүүл, сонин, хуулийн сан, статистикийн эмхэтгэл, зөвлөлмжүүдийг байрлуулан бааз үүсгэх, баяжуулах.

Т.Жайнагул. Номын санч. Социологич мэргэжлээр 2001 онд төгссөн. Магистр зэрэгтэй. Тус сургуульд 6 дахь жилдээ ажиллаж байна. Хариуцдаг ажлууд:

- Фондны номын санч
- Лавлагаа ном зүй

Т.Тунгалаг. Номын санч. Номын санч мэргэжлээр 2004 онд төгссөн. Тус сургуульд 4 дэхь жилдээ ажиллаж байна. Хариуцдаг ажлууд:

- Уншлагын танхим
- Лавлагаа ном зүй

Б. Эрдэнэцэцэг. Номын санч: 2002 онд МУИС-ХҮДС-ийг “Нягтлан бодох бүртгэл” мэргэжлээр төгссөн. 2016 оны 03-р сараас эхлэн ажиллаж байна.

- Уншлагын танхим
- Лавлагаа ном зүй

ЗАРЛАЛ

"АРЖ КАПИТАЛ" ХХКомпани оюутан залуусыг ажилд урьж байна.

2018-05-25 10:34:43


Дотоод Шаталтын Хөдөлгүүр мэргэжлээр төгссөн болон төгсөгч оюутнуудын анхааралд

2018-05-24 16:11:04


БНСУ-ын Чусон их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт

2018-05-22 15:49:25


"Оюу толгой” компани 2018 оны шинэ төгсөгч хөтөлбөрөө зарлалаа

2018-05-21 11:07:16


“ГАЦУУРТ” ХХК НЬ ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

2018-05-14 15:29:52


"HACK UB: BETA ENTREPRENEUR" стартапийн сургалт, уралдаанд оролцохыг урьж байна

2018-05-08 09:33:37


Оюутнууддаа "ОЮУ ТОЛГОЙ" ХХК-д зуны дадлагаа хийхийг урьж байна.

2018-05-04 17:34:10


ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль, Япон улсын Нийгата технологийн их сургуультай хамтран хэрэгжүүлж[...]

2018-05-04 16:26:53


Оюуны өмч бүтээгч-судлаач нарын анхааралд

2018-04-27 12:26:44


Оюутан солилцооны хөтөлбөр зарлаж байна

2018-04-24 13:45:23


Бусад зарлал