Судалгааны төвүүд

МЕТАЛЫН СОРИЛТ, ТУРШИЛТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

Металын сорилт, туршилт эрдэм шинжилгээний төв нь 1992 онд "Цутгуурын төв лаборатори" нэртэйгээр үйл ажиллагаагаа анх эхэлсэн түүхтэй. 1999 оноос ШУТИС-ийн МехТС-д шилжин ирж "Металын сорилт, туршилт эрдэм шинжилгээний төв" болсоноор сургалт, судалгаа хийх боломжтой болсон юм. Тус төв нь АНУ, ХБНГУ, Австри, Англи, Дани зэрэг 10 гаруй орны тоног төхөөрөмж дээр шинжилгээ судалгаагаа явуулдаг. 2000 оноос МУ-ын Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн итгэмжлэгдсэн лабораторийн эрх авч улсын хэмжээнд метал бүтээгдэхүүн, эд ангид хөндлөнгийн хяналт тавин ажиллаж байна.

ТЕХНИК ТЕХНОЛОГИ, ТУРШИЛТ СУДАЛГААНЫ ТӨВ

Тус төв нь чацарганы жимсийг хураах ажиллагааг механикжуулах, үйлдвэрийн аргаар боловсруулах, техник, технологийг боловсронгуй болгох туршилт судалгааны ажил, үйлдвэрлэлийг механикжуулах жижиг дунд үйлдвэрийн бага оврын тоног төхөөрөмж зохион бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинжлэх ухаан технологийн гэрээт ажил, төсөл гүйцэтгэх зэрэг үйл ажиллагаа явуулж байна.
Чацаргана жимсийг үйлдвэрийн аргаар боловсруулах техник технологийг боловсронгуй болгох чиглэлээр туршилт судалгаа, зохион бүтээх ажил 1983 оноос эхлэн хийгдэж 1988 онд чацаргана судлалын лабораторийг байгуулж, 1983 - 2008 онд хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээний гэрээт болон төслийн ажлын санхүүжилтээс багаж тоног төхөөрөмжийг үндсэнд нь авч лабораторийн материаллаг баазын бэхжүүлсэн юм. Монгол орны байгаль цаг уурын өвөрмөц онцлогт тохирсон чацарганы жимсийг үйлдвэрийн аргаар иж бүрэн боловсруулах техник технологийг боловсронгуй болгох зарим тоног төхөөрөмжийг зохион бүтээх, бүтээгдэхүүн боловсруулах ажлыг тус лабораторид гүйцэтгэж байна.
Тус төвийн боловсруулсан "Чацарганы цэвэр тос" бүтээгдэхүүн нь 2010 онд БНСУ-ын Сөүл хотноо дэлхийн оюуны өмчийн байгууллагаас зохион байгуулсан "Seoul International invention Fair 2010" үзэсгэлэнд оролцож алтан медаль хүртсэн юм. Энэхүү үзэсгэлэнд дэлхийн 36 орны 650 гаруй бүтээл тавигдсан билээ.

Үйлдвэрлэлд нэвтрүүлсэн жил
  1. Сэлэнгэ аймагийн ЭСУК жилд 170 тн чацаргана боловсруулах цех
  2. Завхан аймгийн ЭСУК жилд 170 тн чацаргана боловсруулах цех 1986 он
  3. Дархан-Шарын голын жимс ногооны консервын завод жилд 50 тн чацаргана боловсруулах цех
  4. Увс аймгийн Улаан толгойн САА, Болор ХХК жилд 170 тн чацаргана боловсруулах цех 1992 он
  5. Увс аймгийн Ус-Эрдэнэ ХХК, Увс-ТЭС ХХК чацаргана шахах пресс 2004 он

SUN PEGASUS СУДАЛГААНЫ ТӨВ

Магни ба нарны лазер ашигласан экологийн цэвэр энергийг үйлдвэрлэх үндсэн болон дагалдах технологиудыг боловсруулах, улмаар Монгол улсын болон бүс нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, магнийн нийгэм байгуулах Төвийн үйл ажиллагааны үндсэн чиглэл:
  1. Эрдэм шинжилгээ, сургалт, сурталчилгааны ажлын чиглэлээр
  2. Судалгаа, шинжилгээний ажлыг олон улсын жишигт нийцсэн түвшинд хүргэх
  3. Дотоод, гадаадын эрдэм шинжилгээ, бизнесийн байгууллагуудтай хамтран эрдэм шинжилгээний ажлыг гүйцэтгэх, хурал семинарыг зохион байгуулах болон оролцох
  4. Оюуны бүтээлийг хамгаалах, сурталчлах
  5. Оюуны багтаамж сайтай технологи, бүтээгдэхүүнийг бий болгох
  6. Техник, технологийн чиглэлийн дэлхийн түвшний технологийг бүс нутгийн хэмжээнд түгээх, сурталчлах, нэвтрүүлэх
  7. Техник, технологийн чиглэлээр электрон сэтгүүл гаргах, семинар зохион байгуулах

Боловсролын тухай дахин эргэцүүлэн бодох нь


ЗАРЛАЛ

Металлург, Машин үйлдвэрлэл, Метал боловсруулалтын салбарын мэргэжилтэнгүүдийг Мэргэшсэн инженерийн зэрэг олгох сургалтанд урьж байна.

2019-01-16 15:15:04


Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ оны эхнээс хэрэгжиж эхлэв

2019-01-07 17:17:39


ШУТИС-ийн МехТС-д Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийт багш, ажиллагчдын дунд зохион байгуулах “ISO 9001:2015 & CDIO-3” сэдэвт сургалт семинарын хөтөлбөр

2019-01-04 19:39:06


ШУТИС-ийн “Шилдэг төгсөгч” шалгаруулна

2019-01-03 23:01:06


Өвлийн сургалтын хичээл сонголт-II

2018-12-24 18:44:50


Багш, ажиллагчдад зориулсан үнэгүй антивирус

2018-12-24 13:51:21


Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэг зарлаж байна

2018-12-28 23:38:57


БНСУ-ын Гённам хотын Шинжлэх ухаан, технологийн үндэсний их сургуулийн магистр, докторын хөтөлбөрт элсүүлнэ.

2018-11-28 11:12:12


“Төрийн албан хаагчийн загвар шалгалт”-д болно.

2018-11-19 14:34:24


Англи хэлний олимпиадын удирдамж

2018-10-31 22:44:54


Бусад зарлал