Санхүүгийн алба

Г.Балжинням. Ахлах нягтлан бодогч. Эдийн засагч - нябо мэргэжлээр 1999 онд төгссөн. Магистр зэрэгтэй. Тус сургуульд 2 дахь жилдээ ажиллаж байна. Хариуцдаг ажлууд:

- Батлагдсан маягт, зааврын дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж санхүүгийн нэгдсэн тайланг гаргах, удирдлага болон санхүүгийн тайлан хэрэглэгчдийг үнэн зөв мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах
- Эд хөрөнгө, санхүүгийн нөөцийн зарцуулалтанд хяналт тавьж, түүний гүйцэтгэлд шинжилгээ хийх
- Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг мөрдөж хэрэгжүүлэх
- Төсвийн ерөнхийлөн захирагчтай бүтээгдэхүүн нийлүүлэх санхүүжилтын талаар сургуулийн ерөнхий менежерийн байгуулсан үр дүнгийн гэрээнд заасан үзүүлэлтийг бүрэн хангах, үр дүн тооцоход удирдлагыг санхүүгийн мэдээллээр бүрэн хангах
- ШУТИС-ийн хэмжээнд үндсэн хөрөнгийн нэгдсэн бүртгэл тооцоог хөтөлж, гэнэтийн болон хагас жил, жилийн эцсийн тооллого хийж дүнг нэгтгэн, Төсвийн ерөнхийлөн захирагч, Төрийн өмчийн хороонд тавьж шийдвэрлүүлэх
- Эрдэм шинжилгээний төсөл, гэрээт ажил, технологийн паркийн санхүү, бүртгэлийн ажлыг хариуцан гүйцэтгэх
- Цалинг тогтоосон хугацаанд олгох
- Мөнгөн хөрөнгийн гүйлгээ хийж, нягтлан бодох бүртгэлийг хөтлөх

Д.Төмөрөө. Тооцооны нягтлан бодогч. 2002 онд ХҮДС-ийг нягтлан бодогч мэргэжилээр төгссөн. Магистр зэрэгтэй. Тус сургуульд анхны жилдээ ажиллаж байна. Хариуцдаг ажлууд:

- Багш, ажилтан, ажилчдын цалин хөлс бодох, гүйлгээ хийх
- Нийгмийн даатгалын тайлан
- ХХОАТ-ын тайлан тооцоо
- Холбогдох мэдээ тайлан судалгаа
- Сургалтын төлбөрийн тооцоо

Л.Сарангуа. Тооцооны нягтлан бодогч. Банкны эдийн засагч - нябо мэргэжлээр 2009 онд төгссөн. Магистр зэрэгтэй. Тус сургуульд анхны жилдээ ажиллаж байна. Хариуцдаг ажлууд:

- Оюутны байрны төлбөр тооцоо
- Бараа материал, Үндсэн хөрөнгө
- Холбогдох мэдээ тайлан судалгаа
- Сургалтын төлбөрийн тооцоо
- ТӨХ-ний сайтруу үндсэн хөрөнгийн тайлан мэдээ гаргаж шивэх.

М.Шинэзаяа. Аж ахуйн нярав. Эдийн засаг менежмент мэргэжлээр 2004 онд төгссөн. Тус сургуульд 12 дахь жилдээ ажиллаж байна. Хариуцдаг ажлууд:

- Шаардлагатай үндсэн хөрөнгө, бараа материалыг олж бэлтгэх, хүлээн авах
- Нягтлан бодогч, холбогдох хангамжийн ажилтнуудын хуваарилсан аж ахуйн материал, үндсэн хөрөнгийн орлого, зарлагын падаан, анхан шатны баримтыг үндэслэн зарлагадах, үлдэгдэл баталгаажуулах, тайлан гаргах
- Агуулахад хөрөнгийг хадгалах, зохих зөвшөөрлийн дагуу зориулалтаар нь хуваарилан олгох, өрөлт хураалтыг нэр төрлөөр нь хийх
- Хөрөнгийн анхан шатны баримт бүрдүүлэх, бүртгэлийг хөтлөх
- Өөрийн хариуцаж байгаа аж ахуй, хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг чанд сахин, хөрөнгө хариуцсан хүн бүрт карт хөтлөн, хөдөлгөөнийг цаг тухай бүрт нь хөтлөх
- Актлах эд хөрөнгийн жагсаалт гаргаж, актлахад бэлтгэх, актлагдсан эд хөрөнгийг удирдах байгууллагын шийдвэр болон зохих дүрэм журмын дагуу гүйцэтгэн, баримт бүрдүүлж тайлагнах

ЗАРЛАЛ

БНСУ-ын Чусон их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт

2018-05-22 15:49:25


"Оюу толгой” компани 2018 оны шинэ төгсөгч хөтөлбөрөө зарлалаа

2018-05-21 11:07:16


“ГАЦУУРТ” ХХК НЬ ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

2018-05-14 15:29:52


"HACK UB: BETA ENTREPRENEUR" стартапийн сургалт, уралдаанд оролцохыг урьж байна

2018-05-08 09:33:37


Оюутнууддаа "ОЮУ ТОЛГОЙ" ХХК-д зуны дадлагаа хийхийг урьж байна.

2018-05-04 17:34:10


ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль, Япон улсын Нийгата технологийн их сургуультай хамтран хэрэгжүүлж[...]

2018-05-04 16:26:53


Оюуны өмч бүтээгч-судлаач нарын анхааралд

2018-04-27 12:26:44


Оюутан солилцооны хөтөлбөр зарлаж байна

2018-04-24 13:45:23


Фулбрайтын Оюутны хөтөлбөртөө өргөдөл хүлээн авч эхэллээ.

2018-04-24 13:42:07


МОНГОЛ ИНЖЕНЕР 2018 нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр

2018-04-19 10:40:02


Бусад зарлал