Тээврийн салбар

Тээврийн салбар нь "Автомашин ашиглалт, авто аж ахуй" мэргэжлээр бакалавр, магистр, доктор, "Дотоод шаталтын хөдөлгүүр" мэргэжлээр бакалавр, магистр, "Нисэх техникийн механик" мэргэжлээр бакалавр, магистр, "Авиoник" мэргэжлээр бакaлавар, магистр, "Логистик менежмент" мэргэжлээр бакaлавр, "Тээврийн менежмент" мэргэжлээр бакалаврын сургалтуудыг тус тус явуулж байна.

АВТОМАШИН АШИГЛАЛТ, АВТО АЖ АХУЙ

Автомашины бүтэц, ашиглалтын талаар өргөн мэдлэгтэй, автомашинд техникийн үйлчилгээ, засвар, оношилгоо хийх бүрэн болон техникийн үйлчилгээ, засварын тоног төхөөрөмжийг ашиглах дадалтай, авто үйлчилгээний газрын төсөл зохиох, удирдан зохион байгуулах, судалгааны ажил хийх чадвартай мэргэжилтэн болж бэлтгэгдэнэ. Төгсөгч нь автотээвэр эрхэлдэг байгууллага, авто үйлчилгээний байгууллага, техникийн оношлогооны төв, автотээврийн төрийн захиргааны болон эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, замын цагдаагийн газар, зэрэг автотээвэртэй холбоотой болон замын хөдөлгөөний зохион байгуулалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад ажиллах боломжтой.

НИСЭХ ТЕХНИКИЙН МЕХАНИК

Агаарын хөлгийн бүтэц, зохион байгуулалт, техникийн үйлчилгээний засвар, технологийн шинэчлэлд ашигладаг тоног төхөөрөмжүүдийн талаар олон улсын нисэхийн сургалтын шаардлагын төвшинд мэдлэг эзэмшинэ. Нисэх техник, ашиглалтын инженерээр бэлтгэгдсэн төгсөгчид иргэний нисэхийн агаарын тээврийн компаниуд, цэргийн нисэхийн анги нэгтгэлүүдэд мэргэжлээрээ ажиллах боломжтойгоос гадна нисэхийн буудлууд дахь нисэх техникийн засвар, ашиглалт, үйлчилгээний албыг удирдан зохион байгуулах, зохион бүтээх товчоо болон нисэгчгүй нисэх аппарат ашигласан өндөр технологийн компаниудад онгоц-хөдөлгүүрийн инженерээр ажиллах боломжтой.

ДОТООД ШАТАЛТЫН ХӨДӨЛГҮҮР

Дотоод шаталтын хөдөлгүүр бүхий автомашин, трактор, илчит тэрэг, дизель станц болон тусгай зориулалтын бусад автомашин механизм ашигладаг автотээвэр, төмөр замын тээвэр, уул уурхайн болон зам, барилгын салбар, эрчим хүч, хөдөө аж ахуй, байгаль орчны болон замын цагдаа, батлан хамгаалахын салбаруудад ажиллах мэдлэг, чадвар, дадалтай мэргэжилтэн болж бэлтгэгдэнэ.

АВИОНИК

Агаарын хөлгийн /онгоц, нисдэг тэрэг, нисгэгчгүй нисэх комплекс г.м/ цахилгаан хангамжийн, тусгай хэрэглэлийн, электрон дисплей системийн, автомат удирдлагын, инерциал навигацийн, радио навигацийн системүүдийн онолын суурь мэдлэгийг олон улсын нисэхийн сургалтын шаардлагын төвшинд эзэмшиж, агаарын хөлгийн авионикийн тоног төхөөрөмжийн засвар, техник үйлчилгээг технологи, зааварчилгааны дагуу хийж гүйцэтгэх, төлөвлөх, удирдан зохион байгуулах чадвартай нисэхийн авионикийн инженер болж бэлтгэгдэнэ.

ТЭЭВРИЙН МЕНЕЖМЕНТ

Төгсөгч нь авто, агаар, төмөр замын тээврийн технологи үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чадвартай, тээврийн санхүү, эдийн засаг, менежмент болон гадаад хэлний өргөн мэдлэгтэй, бизнесийн хэрэглээний програм хангамж дээр ажиллаж чадах мэргэжилтэн болж бэлтгэгдэнэ.

ЛОГИСТИК МЕНЕЖМЕНТ

Төгсөгч нь үйлдвэрлэлийн эхний шатнаас эцсийн хэрэглэгч хүртлэх материал, санхүү, хүний нөөц болон мэдээллийн урсгалыг төлөвлөх, зохион байгуулах, оновчлох, хянах чадвартай бүх шатны бизнесийн байгууллагууд, үйлчилгээний салбар, олон улсын байгууллага, тээвэр зуучийн байгууллагууд, үйлдвэрлэл, логистик байгууллага, худалдааны салбар, их дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудад ажиллах боломжтой.

ЛАБОРАТОРИУД

  • Автомашины бүтэц, хийцийн лаборатори
  • Автомашины цахилгаан тоноглолын лаборатори
  • Автомашины оношлогооны лаборатори
  • Автомашины техникийн үйлчилгээ, засварын лаборатори
  • АН-24 онгоц лаборатори
  • Нисгэгчгүй нисэх аппаратын лаборатори
  • Дотоод шаталтын хөдөлгүүрийн лаборатори
  • Дотоод шаталтын хөдөлгүүрийн тэжээлийн лаборатори

СУДАЛГААНЫ АЖЛЫН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

  • Цахилгаан болон хосолсон хөдөлгүүрт автомашин, аккумляторын батерейн судалгаа
  • Нисгэгчгүй нисэх аппаратын судалгаа
  • Тээврийн хэрэгсэлээс үүдэлтэй агаарын бохирдлын судалгаа
  • Тээврийн хэрэгслийн ашиглалтын горимын судалгаа
  • Тээврийн байгууллагын менежмент, хүний нөөцийн хөгжил
  • Бизнесийн байгууллагын логистик үйл ажиллагааны судалгаа, шинжилгээ
  • Тээврийн үйлчилгээний тулгамдсан асуудлууд

ДОКТОР, ПРОФЕССОРУУД

И.БАЗАРРАГЧАА
Доктор (Ph.D)
Салбарын эрхлэгч
Трибологи, найдвартай ажиллагаа, хөдөлгөөний аюулгүй байдал
bazarragchaa@must.edu.mn
Ц.ЦЭВЭГЖАВ
Доктор (Ph.D), дэд профессор
Цахилгаан автомашин, автомашины электрон систем, аккумлятторын батерей
tsevegjav@must.edu.mn
Д.ГОТОВ
Доктор (Sc.D), профессор
Тээврийн салбарын бодлого, стратеги, түүний төлөвлөлт
mongsub89@gmail.com
Б.ЭРДЭНЭБАТ
Доктор (Ph.D), дэд профессор
Хөтөлбөр хариуцсан профессор
Нисэгчгүй нисэх хэрэгслийн хийцийн технологи, бага хурдны аэродинамикийн судалгаа
erdenebat.b@hotmail.com
Б.АСРАЛТ
Доктор (Ph.D), профессор
Тээврийн менежмент, хотын нийтийн тээврийн үйлчилгээ, логистик
asralt@must.edu.mn
Б.БАТМӨНХ
Доктор (Ph.D), профессор
Хөдөлгүүрийн ашиглалтын үр ашиг, найдварт ажиллагаа
bbmunkh@yahoo.com
Л.ЛХАГВАА
Доктор (Ph.D), профессор
Агаарын хөлгийн тийрэлтэд хөдөлгүүрийн автоматик
lkhagvaa@must.edu.mn
Б.БАЯРСҮРЭН
Доктор (Ph.D), дэд профессор
Хөдөлгүүрийн хорт хаягдлыг бууруулах
bayarsuren@must.edu.mn
Д.ӨНӨРСАЙХАН
Доктор (Ph.D)
Хөтөлбөр хариуцсан дэд профессор
Бүс нутгийн логистик, тээврийн менежмент
unur05@must.edu.mn
Б.БАТБАЯР
Доктор (Ph.D), дэд профессор
Тээврийн эдийн засаг, менежмент, дамжин өнгөрөх тээвэр
btbyrb@yahoo.com
С.АРИУНБАЯР
Доктор (Ph.D)
An Adaptive Framework for Improving the Effectiveness Virtual Enterprises in the Supply Chain
ariunbayar@must.edu.mn
С.УЯНГА
Доктор (Ph.D)
Model Simulation for Trip Recommendation system and Logistical Infrastructure in Mobile Tourism
uyanga@must.edu.mn

БАГШ, АЖИЛЛАГЧИД

Ж.МягмаржавАхлах багш
Ц.НямдуламАхлах багш
Н.ГомбосүрэнАхлах багш
Б.ГомбосүрэнАхлах багш
М.ДэлгэрнасанАхлах багш
Л.ЧулуунцэцэгАхлах багш
А.ЭрдэнэтуяаАхлах багш
Г.ЦогтжаргалАхлах багш
Ү.ЖамсранБагш
Т.ЭнхболдБагш
Н.МөнхзулБагш
Д.БадрахБагш
Т.ЭрдэнэбатБагш
Б.БаасандоржБагш
Н.ЧаминцэцэгСалбарын эрхлэгчийн туслах
Г.УдвалСургалтын мастер
Э.БатжаргалСургалтын мастер
Б.ТэлмэнСургалтын мастер

ТӨГСӨӨД АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ АЛБАН ГАЗРУУД

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР | МИАТ | ТӨМӨР ЗАМ | АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

ЗАРЛАЛ

"АРЖ КАПИТАЛ" ХХКомпани оюутан залуусыг ажилд урьж байна.

2018-05-25 10:34:43


Дотоод Шаталтын Хөдөлгүүр мэргэжлээр төгссөн болон төгсөгч оюутнуудын анхааралд

2018-05-24 16:11:04


БНСУ-ын Чусон их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт

2018-05-22 15:49:25


"Оюу толгой” компани 2018 оны шинэ төгсөгч хөтөлбөрөө зарлалаа

2018-05-21 11:07:16


“ГАЦУУРТ” ХХК НЬ ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

2018-05-14 15:29:52


"HACK UB: BETA ENTREPRENEUR" стартапийн сургалт, уралдаанд оролцохыг урьж байна

2018-05-08 09:33:37


Оюутнууддаа "ОЮУ ТОЛГОЙ" ХХК-д зуны дадлагаа хийхийг урьж байна.

2018-05-04 17:34:10


ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль, Япон улсын Нийгата технологийн их сургуультай хамтран хэрэгжүүлж[...]

2018-05-04 16:26:53


Оюуны өмч бүтээгч-судлаач нарын анхааралд

2018-04-27 12:26:44


Оюутан солилцооны хөтөлбөр зарлаж байна

2018-04-24 13:45:23


Бусад зарлал