Монгол улсад анхны механик инженер бэлтгэж эхэлснийг Механик, тээврийн сургууль (МехТС) байгуулагдсан түүхэн үе хэмээн үздэг ба өдгөө байгууллагдаад 55 жилтэйгээ золгож байна. Манай сургууль нь 2014 оноос ШУТИС-д явагдсан бүтцийн өөрчлөлтөөр Механик, тээврийн сургууль нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Тээврийн, Механик-мехатроникийн, Машин үйлдвэрлэлийн, Техникийн механикийн гэсэн үндсэн 4 тэнхим салбарт 2000 орчим оюутан (бакалавр 1800, магистр 150, доктор 50) суралцаж, 100 гаруй багшлах бүрэлдэхүүн ажиллаж (40 гаруй хувь нь эрдмийн зэрэг цолтой) байна. МехТС нь мэргэжлийн 30 орчим лаборатори, 37000 орчим ном сурах бичгийн фонд бүхий 220 оюутны суудал, 2 уншлагын танхимтай номын сан, 250 оюутны дотуур байр, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Эрдэм шинжилгээний 2 төвтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. 2014 оноос ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн бүх хөтөлбөрт Олон улсын CDIO системийг нэвтрүүлж, инженерийн боловсролын хөтөлбөрийг шинэчлэх ажлыг эхлүүлээд байна. Энэхүү сургалтын гол зорилго нь оюутнуудад онолын мэдлэг олгохоос гадна бусад хувь хүний чадваруудыг эзэмшүүлэх, шинэ бүтээгдэхүүн зохион бүтээх ур чадвар суулгах, мөн бүтээлч сэтгэлгээний арга технологи, ур чадварыг эзэмшүүлэх явдал юм.

Сургуулийн түүхэн товчоо

- 1964 он: Энерги, механикийн факультет
- 1969 он: Механик технологи, автоинженерийн факультет
- 1982 он: Механик технологийн факультет
- 1992 он: Тээврийн сургууль
- 1994 он: Механик инженерийн сургууль
- 2014 он: Механик, тээврийн сургууль

ЗАРЛАЛ

IAESTE-ийн шугамаар гадаадад мэргэжлээрээ дадлага хийх сонирхолтой оюутнуудад

2018-02-21 12:22:41


Япон улсын Тохоку их сургуулийн Оюутан солилцооны хөтөлбөрт сургалтын төлбөрөөсөө чөлөөлөгдөн суралцахыг[...]

2018-01-18 20:40:17


Багш, ажилтан, оюутнуудын анхааралд

2017-12-07 10:57:44


“Инновацийг баялаг болгох нь” Гарааны бизнесийн сургалт болно.

2017-12-06 10:46:03


“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн арга хэмжээнд урьж байна.

2017-11-22 11:16:39


БНСУ-ын Ханъяан Их Сургуулийн зочид төлөөлөгчид ШУТИС-д ажиллана

2017-11-20 15:29:39


Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг

2017-11-14 19:23:32


Металлург, Машин үйлдвэрлэл, Метал боловсруулалтын салбарын мэргэжилтэнд мэргэшсэн инженерийн зэрэг олгох[...]

2017-10-30 09:45:57


Мицубиши корпарацийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

2017-10-24 14:03:40


Мэргэшсэн болон зөвлөх инженерийн сургалтанд урьж байна

2017-10-23 10:45:17


Бусад зарлал